#ОЛОН_УЛСЫН_ААВУУДЫН_ӨДӨР”-ӨӨР

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Сэтгэлийн гал” уулзалт, өдөрлөгийг Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч нарт зохион байгуулан, хүмүүжигч нарт сэтгэлийн дэм хайрлаж, хүмүүжигч Т, Ш, Н- нарыг олон жил уулзаагүй гэр бүлтэй нь уулзуулах ажлыг зохион байгууллаа.

Энэ үеээр хүмүүжигчдэд тус аймгийн “Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн” Ч.Жадамба “Эр хүний үнэ цэнэ”, “Аз жаргалын хөг аялгуу” Нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн Ө.Пүрэвжаргал ая дуугаа өргөн хүмүүжигч нарт сургалт нөлөөллийн ярилцлага зохион байгуулав.

Тус өдөрлөгийн хүрээнд Залуучуудын хөгжлийн төвөөс тус хорих ангийн хүмүүжигч нарт зориулж номын хандив цуглуулах 3 хоногийн аян зарлаж аяны хүрээнд хандивлагч нараас нийт 130 ном хандивласныг хүмүүжигчдийн номын санд гардуулж өглөө.

Мөн “ШШГЕГ-ын харъяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги”-ийн албан хаагчдад аймгийн “Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн” Ч.Жадамба “Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол”-ийн талаар, ГБХЗХГ-ын гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Анхчимэг “Гэр бүлийн харилцаа”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулав. Сургалт 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хурлын танхимд зохион байгуулагдаж нийт 60 албан хаагч хамрагдлаа.