ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮРЛЭЛЭЭ.

Баярын арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Аймгийн Иргэдийн төлөөллөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Оюунтуяа, Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнхбадрал нар оролцож, Шилдэг 9 сурагчийг алдаршууллаа. Хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд хүүхдэд зориулсан дараах тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн тэмцээн /3эсрэг3/, хөл бөмбөгийн “Гоолфын баяр” нээлттэй тэмцээн, ширээний шагайн наадгай, гийр өргөлт, хөл бөмбөгийн жонглёр, дугуйтай туг сүлжих, хууринан шуугигч бөхийн тэмцээн, чанга шивнээ, ролеки, скутер зэрэг тэмцээн уралдаанд 784 хүүхэд оролцсон байна.Хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээний хүрээнд ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Панфилова Рыжкова “Шившлэгтэй зургийн нууц” “Сарьсан багваахайн домог” хүүхдийн жүжиг, “Сахиусан тэнгэрүүд” кино контент, Ойн түүх, Музейн үнэ төлбөргүй үзвэр үйлчилгээ, шинэ номын худалдаа, “Дурсамжаа бүтээе” зураг авалт, “Томчуудаас хүсэх хүсэлт” бичих нээлттэй самбар, Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын үйлчилгээ, ахлах ангийн сурагчдын “Open voice” чөлөөт арга хэмжээ зэрэг зохион байгуулагдаж давхардсан тоогоор 3700 гаруй хүүхдүүд хамрагдлаа.Монголын үрс бүхэн эрүүл саруул, аз жаргалаар инээмсэглэж явах болтугай.