“Хүүхэд гэр бүлийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг оролцоо” сургалт

Зуунмод сумын 6 багийн 180 эцэг, эхэд зөвлөх багш, доктор Я.Байгальмаа “Хүүхэд гэр бүлийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг оролцоо” сургалтыг зохион байгуулж, эцэг эхчүүдэд зориулсан “Гэр бүлийн аз жаргал -Гэр бүлийн хүчирхийлэл” эвхмэл танилцуулга түгээж ажиллалаа.