Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах Өдөр охидоо сонслоо.

💐 Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах Өдөр 💐Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.✅ Энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн ГБХЗХГ-аас Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Өсвөр насны охид, хөвгүүдэд тулгамдаж байгаа асуудал, санал, гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй утас ажилуулж байна.