АЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНХДУГААР БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ыг зохион байгууллаа.

Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Залуучууд хөгжлийн төв, Эрдэнэ сумын ЗДТГ, МСҮТ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийтийн номын сан, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Монгол туургатан театртай хамтран Залуучуудын байгууллагын 100 жилийн ой,”Хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих” урианы жилийн ажлын хүрээнд “МАЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНХДУГААР БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ыг Төв аймгийн Эрдэнэ суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Архуст, Баянцагаан, Эрдэнэ сумын малчин залуу гэр бүлүүд оролцон, “Залуу гэр бүлийн харилцааны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” ”Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт лекц, сургалт, мэдээллүүдийг хүргэж, нийгмийн даатгалын үйлчилгээ,номын худалдаа, урлагийн тоглолт, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжийг бүрдүүллээ