Гэр бүлийн андгай өргөх, гэрлэлтийн баталгаа гардуулах” ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашнямтай билэгт сайн өдөр💐“ХҮНИЙ ХӨГЖИЛ-ЭРҮҮЛ ДЭНДИЙГ ДЭМЖИХ” урианы жилийн ажлын хүрээнд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн төвтэй хамтран “Гэр бүлийн андгай өргөх, гэрлэлтийн баталгаа гардуулах” ёслолын арга хэмжээг аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн Хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээ нь залуу гэр бүлүүд бие биенээ хайрлах, хүндлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, гэр бүл бүртгэлийн үйл ажиллагааг хүндэтгэлтэй зохион байгуулж хэвших зорилготой юм.