゚ 🎀 АЙМГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН“ЯРГУЙ-𝟤🌺𝟤𝟣” ЦАХИМ НААДМЫН УДИРДАМЖ 🎀 ゚

ЗОРИЛГО

Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жилийн ажлын хүрээнд хүүхэд багачуудын хөгжил оролцоог дэмжих, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хөгжил төлөвшилд анхаарч дэмжлэг үзүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Цэцэрлэгийн нас
  • Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р анги
  • Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р анги

УРЛАГИЙН НААДМЫН ТӨРӨЛ

Сургуулийн өмнөх боловсрол:

  1. Гоцлол дуу /хүүхдийн дуу/
  2. Гоцлол бүжиг /төрөл, сэдэв – чөлөөтэй/
    Ерөнхий боловсролын сургууль:
  3. Гоцлол дуу
    • 1-р шат /зохиолын дуу/
    • 2-р шат /ардын дуу/
  4. Гоцлол хөгжим /хөгжмийн төрөл, сэдэв – чөлөөтэй/
  5. Хамтлаг бүжиг /5-10 хүүхэд/
    • Сэдэв төрөл – чөлөөтэй
  6. Язгуур урлаг /Гоцлол/
    – Уламжлалт орон нутгийн үндэстэн ястны онцлог болон мартагдаж буй урын сангийн өв соёлыг сэргээн сурталчлах
    • Уртын дуу, богино дуу, уран нугаралт, хөгжим, хөөмий, туульс, магтаал, хархираа, исгэрээ
  7. Гоцлол бүжиг /төрөл, сэдэв – чөлөөтэй/
  8. Хоршил хөгжим /хөгжмийн зэмсэг, сэдэв, төрөл – чөлөөтэй/ ХУГАЦАА

Нэгдүгээр үе шат: 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бичлэгийг хүлээн авах

Хоёрдугаар үе шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан хүүхдүүдийн бичлэгийг 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах

Гуравдугаар үе шат: Шалгарсан хүүхдүүд урлагийн тоглолтыг аймгийн баяр наадмын үеэр зохион байгуулах

ШАГНАЛЫН САН

Төрөл тус бүрд шалгарсан хүүхдүүд хүүхдийн урлагийн “Яргуй-2021” наадмын Алт, Мөнгө, Хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  • 30% нь лайк, 70% нь мэргэжлийн шүүгч шалгаруулж дараагийн шатанд оролцуулах
  • I шатнаас шалгарсан хүүхдүүд II шатандаа дахин өөр бичлэг хийж ирүүлэх
  • II шатнаас шалгарсан хүүхдүүд урлагийн тоглолтод оролцох

АНХААРАХ ЗҮЙЛ

  • Бичлэг хийж байгаа гар утсыг хөндлөн байрлалаар бичих
  • Бүжгийн төрөлд оролцож байгаа хүүхдүүд бүжгийн аяыг, бичлэгийн хамт ирүүлэх
  • Оролцож байгаа хүүхдүүдийн сум, анги бүлэг, овог нэр, холбоо барих утасны дугаараа заавал бичих
  • Бичлэг ирүүлсэн хугацааны дарааллаар бонус оноо нэмж өгөх тул түрүүлж ирүүлэх
  • Бичлэгийг tuvteleviz@gmail.com хаягаар ирүүлэх
  • Холбоо барих утас ТӨВ телевиз утас 99503098, ГБХЗХГазар утас 88040079 ---о0о---