2021 оныг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан 10 дугаар сарыг “ӨДӨР БҮР 10000 АЛХАМ” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Төв аймгийн биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран Зуунмод-Манзушир, Манзушир-Цэцээ гүн гэсэн маршруттай аялалыг зохион байгууллаа. Аялалаар насанд хүрсэн 20 хүн, 100 хүүхэд нийт 120 хүн хамрагдсан. Мөн Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан АХА тэмцээнд тэргүүн байр Г.Ууганбаяр, 2-р байранд Б.Бат-Ирээдүй нар тус тус шалгарлаа.