Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Аймгийн 2021-2022 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх нөлөөллийн арга хэмжээг Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний 119-р ангид зохион байгууллаа. Арга хэмжээнд ЗГХА ГБХЗХГазрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгээ “Эх оронч залуу” сэдэвт лекц, Нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийн ажилтан н.Төмөрчөдөр “Гэр бүл төлөвлөлт” сэдвүүдээр сургалт хийлээ. Цэргийн ажилтан, алба хаагчдад “Халамжтай аав” арга хэмжээг явуулж жирэмсний өмсгөл, аппаратыг ашиглан эмэгтэй хүний төрөхийн өвдөлтийг мэдрүүлэн, сэтгэгдлийг сонсож ажиллалаа.Арга хэмжээнд 47 цэргийн алба хаагч оролцлоо.
Home Залуучуудын хөгжлийн алба Цэргийн ажилтан, алба хаагчдад “Халамжтай аав” арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.