Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч буй залуучуудын төлөөлөл болох Зуунмод сумын 70 сурагч оролцлоо. Арга хэмжээнд Төв аймгийн баялаг бүтээгчдийн холбооний тэргүүн ахмад багш Ч.Жадамба “Эх оронч залуу” сэдвээр мэдээлэл өглөө.Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөх ёслолд оролцсон нийт сурагч нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.