Аавуудын_өдөр 👨‍👩‍👧‍👦/2021.08.08/👨‍👩‍👧‍👦

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол Улс 16 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр анх “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай.Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.Айл гэрийн ноён нуруу өмөг түшиг, өндөр багана болсон ханагар аавууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал ерөөе.